top of page

Спидометр яагаад худал хэлээд байна вэ?

Спидометрийн тал дээр, яагаад тэр үзүүлэлтийг ихэсгэдэг болохыг таамаглахад хялбар. Нэгт, жолооч хурдны хязгаарыг хэтрүүлэх, торгуулийн арга хэмжээнд өртөх магадлал бага байна. Хоёрт, хэрэв спидометр жинхэнэ хурдыг багасгаж харуулдаг байсан бол, жолооч нар авто үйлдвэрлэгчдийг шүүх хурлын танхимаас холдуулахгүй – бүх асуудлууд (торгууль, осол, эвдрэл) танай машины буруу заасан хурдаас болсон гээд л...

 

Спидометрийн “эндүүрэл”-н дундаж хэмжээ нь 200 км/ц хурдтай явахад 10% байдаг. Гэхдээ хамаарал нь шугаман бус. Тэгэхээр, 110 км/ц хурдтай явах үед жинхэнэ хурдын зөрүү 5-10 км/ц, харин 60 км/ц орчимд зөрүү бараг байхгүй гэсэн үг.

Гэхдээ спидометр яагаад заавал “худал хэлэх” ёстой гэж? Учир нь түүнд нягт нарийн, алдаагүй заахад бусад төхөөрөмжүүдээс хэцүү байдаг. Хурдны үзүүлэлт ихэнхдээ дугуйны эргэлтээр тодорхойлогддог (тодруулбал, хурдны хайрцгийн аль нэг голоос үзүүлэлтийг тодорхойлдог, харин энэ голын эргэлт дугуйн эргэлттэй шууд хамааралтай). Эргэлтийн хурд дугуйны диаметрын хэмжээнээс шалтгаална, харин энэ үзүүлэлт – тогтмол бус юм.

“Дугуйн хийн даралт сул эсвэл чанга, өвөл дугуйн хийн хэм нэг өөр, зун нэг өөр. Энэ бүхэн дугуйн диаметр-т нөлөөлнө, харин түүнээс үүдэж хурдны заалтад.” – нэгэн мэргэжилтний хэлсэн үг байна. “Харин жолооч өөрийн машинд зориулалтынхаас хэдэн инчээр том дугуй тавих талаар би дурдаж амжаагүй байгаа шүү дээ. Тиймээс онолын үүднээс өндөр нарийвчлалтай спидометр хийх боломж бол бий, гэвч үнэ нь ч өндөр байх болно. Миний мэдэж буйгаар, германы тансаг машинуудын спидометрын эндэгдэл хамгийн бага байдаг гэж сонссон, гэхдээ тэдний үнийг боломжийн гэж хэлж зүрхлэхгүй шүү.”

Олон хүмүүс цахилгаан спидометр нь сумтайгаасаа илүү зөв заадаг гэж үздэг, гэвч үнэн хэрэг дээрээ энэ нь ташаа ойлголтоос цаашгүй зүйл юм. “Цахим спидометрууд нь аналог заалтуураас ямар ч ялгаагүй: хурдыг хэмжих механизм яг адил, зөвхөн тэрхүү үзүүлэлтийг жолоочид дамжуулах аргаараа л ялгаатай юм.” – Porsche-н уран жолоодлогын багш ийнхүү хэлжээ.

Уг нь бол өндөр нарийвчлалтай спидометртэй болох тийм ч хэцүү зүйл биш: мэдээллийн эх сурвалжийн үүргийг автомашинд стандартаар ирж буй GPS-модульд даатгах хэрэгтэй. Ийм зүйл ч ирээдүйд болох биз – GPS Navigator нь автомашины үнэтэй нэмэлт тоноглол бус, харин салшгүй төхөөрөмж болж хувирсан цагт шүү дээ. Харин одоохондоо жолооч нар нүдний өмнө байнга “савлаж” байх бяцхан худалчтай эвлэрэх л арга байна даа.

 

bottom of page